Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээний хүрээнд хүүхэд, залуучуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дуу хоолойг сонсож хүн төвтэй шударга ёсны шинэчлэлийг ахиулахад залуучуудын оролцоог хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудын дунд “Миний мэдэх шударга ёс” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд 52 бүтээл ирснээс уралдааны болзол шаардлагыг хангасан, 3 бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Тэргүүн байранд- Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Ү.Дэлгэрэх
Дэд байранд- Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Ц.Энхжил
Гутгаар байранд- Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Э.Наранханд нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцож бүтээлээ ирүүлсэн сурагчдадаа талархал илэрхийлье.