ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

Малчин бүр хоршиж, нэгдэн бизнес эрхлэх боломжийг бий болгох, тэднийг дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” Говьсүмбэр аймагт амжилттай өрнөж байна.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд 17 хоршоо шинээр байгуулагдсан. Тус хоршоодоос 2 хоршоо 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг Төрийн банкаар дамжуулан авлаа. Мөн арилжааны банкинд төслөө судлуулж буй 7 хоршоо байна.
Сумдад ажиллаж буй шинэ хоршоо хөдөлгөөний сургагч багш нар аймгийн хэмжээнд 541 малчин өрхийн 1392 иргэнд мэдээлэл хүргэсэн байна.
Мэдээлэл хүргэх ажил үргэлжилж байгаа ба та дараах утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сүмбэр сумын зөвлөн туслах баг Г.Энххишиг /99437117/
Шивээговь сумын зөвлөн туслах баг У.Болорцэцэг /99752572/
Баянтал сумын зөвлөн туслах баг З.Болдбаатар /88167788/
Төсөл бүрийн үр шим өндөр байх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us