ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЗАМ ДАГУУ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд босоо тэнхлэгийн олон улсын чанартай авто зам дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хонгор, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Авто тээврийн газрын дарга Н.Мөнхнаран, Цагдаагийн хэлтсийн ахмад Ш.Билэгбадмарал, Чойр хотын захирагчийн ажлын алба, Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Алтаншагай, аж ахуй нэгжийн төлөөлөл 17 иргэн оролцлоо.
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, Чойр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол шинэчлэлийн ажил батлагдсантай холбогдуулан Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зам дагуу худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, стандартад нийцсэн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, 00, цэвэр бохир ус, авто машины зогсоол, гарц орцны асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцож, цаашид хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголтой уялдуулж хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

[formidable id=1]