ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Алдарт эхийн одонг аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг нар гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 10 ээж, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор 60 ээж, энгэрээ мялаалаа.
Мөн “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ээжүүдэд сарнай бэлэглэж, хамтран ажилласан Н.Туяа захиралтай “ЧОЁО” ГСА цэцгийн дэлгүүрт талархал илэрхийлье.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.
Монголын үрс маш олон болох болтугай.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us