ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2024”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж, 11 байгууллын 33 албан хаагч оролцсоноос:
📌Тэргүүн байранд Соёл урлагийн газрын албан хаагчдын баг
📌Дэд байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын баг
📌Гутгаар байранд Биеийн тамир, спортын газрын албан хаагчдын баг тус тус шалгарлаа.
Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг нар гардуулж, багуудад баяр хүргэлээ.
Тэмцээний шүүгчээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сургалтын менежер Д.Цогбат, Нийгмийн ухааны багш О.Бат-Уянга нар шүүн явууллаа.
Тэмцээнд оролцож оюун, ухаанаа уралдуулан өрсөлдсөн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us