ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудал, хүүхдийн оролцоо, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголттой болох зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр өглөөний уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын Орлогч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Б.Наранбаатар, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Оюунбилэг, Цагдаагийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар, ЕБС-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эцэг эхийн төлөөлөл, хүүхдүүдийн төлөөлөл зэрэг нийт 20 хүн оролцож, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого хэрэгжиж буй байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл, хүүхэд хүчирхийлэлд өртөж буй шалтгаан нөхцөл, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлт, төрөлт, нууцлал, мэдээлэх үүрэг, үйлчилгээ, хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хамтарсан багийн чиг үүрэг, кэйс шийдвэрлэлт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
 
 
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us