Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг манай аймагт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хийж, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой найман, нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн, Засгийн газар, засаг захиргааны нэгж, орон нутгийн өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэмэлт өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Л. Батмөнх нар тус тус мэдээлэл танилцуулгыг хийсэн. Хэлэлцүүлгийн дараа иргэд санал сэтгэгдлээ хэлж, хуулийн төслийн зарим зүйл заалтыг тодруулж асуун саналаа мөн саналын хуудсаар өглөө. Тус хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын орон нутаг, төр захиргааны байгууллагын ажилчин албан хаагч, оршин суугчид нийт 380 иргэн оролцлоо.