Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төслийн хүрээнд “Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх” зорилгоор оёдол, гар урлал эрхэлдэг, хөдөөгийн багийн малчин өрхийн эмэгтэйчүүдэд энэ удаагийн оёдлын машин олголтыг хийлээ.
Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газар хамтран төсөл сонгон шалгаруулж:
-Сүмбэр сумаас нийт 25 иргэн төсөл ирүүлснээс 19 иргэн,
– Баянтал сумаас нийт 17 иргэн төсөл ирүүлснээс 11 иргэн шалгарч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаатар болон Орон нутгийн өмчийн газрын дарга А.Отгонтуяа нар хүлээлгэн өглөө.