ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын ширээний теннисний холбооны 65 жилийн ой, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, “Сансар хайрхан” ширээний теннисний клубын 15 жилийн ойг угтан 2024 оны “Ширээний теннисний өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 04 дүгээр сарын 1,2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
📌Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, ивээн тэтгэгчээр Dream Oasis, хамтран зохион байгуулагчаар Монголын ширээний теннисний холбоо, “Сансар Хайрхан” ширээний теннисний клуб, Биеийн тамир спортын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Дуу бүжгийн Боржигин чуулга мөн 6-аас доош насны “Бяцхан тамирчин” тэмцээнийг “Итгэлт санхүүгийн групп” ХХК ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.
📌Шагнал гадуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Оюунбилэг, Монголын Ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч О.Цогтбаатар, Монголын Ширээний теннисний холбооны Тэргүүлэгч гишүүн Ч.Чинбат, Монголын Ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, “Итгэлт санхүүгийн групп” ХХК-ний захирал Э.Ганбаатар, Олон улсын хэмжээний шүүгч Болд, Олон улсын хэмжээний шүүгч Д.Түмэн-Өлзий нар оролцлоо.
📌Тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 28 байгууллагын 400 гаруй тамирчин 6-аас доош, 8-аас доош, 9-10, 11-12, 13-15, 16-18 насны ангиллаар, баг, нэг бүрчилсэн, холимог хос төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Говьсүмбэр аймгийн баг тамирчид 18 медалийн эзэд болж, байгууллагын дүнгээр 1 дүгээр байранд шалгарч, ХОШОЙ АВАРГА боллоо.
📌Түүнчлэн энэхүү тэмцээний үеэр “Сансар Хайрхан” клубын тамирчин Ганбаатарын Сэлэнгэмөрөн “Спортын мастер” цол хүртэж, Говьсүмбэр аймгийн анхны ширээний теннисний Спортын мастер боллоо.
6-С ДООШ НАСНЫ АНГИЛАЛД ЭМЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр Говьсүмбэр аймаг
2-р байр Говьсүмбэр аймаг
3-р байр Төв аймаг
6-С ДООШ НАСНЫ АНГИЛАЛД ЭРЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр Баянхонгор аймаг
2-р байр Хөвсгөл аймаг
3-р байр Сэлэнгэ аймаг
3-р байр Говьсүмбэр аймаг
8-С ДООШ НАСНЫ АНГИЛАЛ ЭМЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр Т.Болор-Эрдэнэ / Чампионс клуб /
2-р байр Ц.Оргилтуяа / ХУД БИО 10-р сургууль /
3-р байр Г.Гоо-Үжин / Erd Mightness – ЧД /
3-р байр Н.Сэргэлэн / Сэлэнгэ аймаг /
8-С ДООШ НАСНЫ АНГИЛАЛ ЭРЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр Б.Дамбаа / Говьсүмбэр аймаг /
2-р байр Б.Цэрэндорж / Төв аймаг /
3-р байр Ч.Мөнхтэнгэр / Билэгт ТТК /
3-р байр Ц.Энхмөрөн / Дорноговь аймаг /
9-10 НАСНЫ ЭРЭГТЭЙ БАГИЙН ТОГЛОЛТ
1-р байр Т.Энхтөр дасгалжуулагчтай Чампионс клуб
2-р байр Д.Эрдэнэ дасгалжуулагчтай Хурд – 1
3-р байр Б.Пүрэвжамц дасгалжуулагчтай Төв аймаг
3-р байр З.Ганхуяг дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг
НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр Б.Тэлмүүн / Хурд клуб /
2-р байр Б.Эрдэнэ-Очир / Хурд клуб /
3-р байр Э.Бат-Аригун / Чампионс клуб /
3-р байр Б.Пүрэвдагва / хурд клуб /
9-10 НАСНЫ ЭМЭГТЭЙ БАГИЙН ТОГЛОЛТ
1-р байр Ч.Энх-Од дасгалжуулагчтай Өсөх-Од клуб
2-р байр Д.Ганбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг
3-р байр Ёндонгомбо дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг
3-р байр Т.Энхтөр дасгалжуулагчтай Чампионс клуб
НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр О.Цэрэнчимэд / Говьсүмбэр аймаг /
2-р байр Х.Мөнхтуяа / Говьсүмбэр аймөг /
3-р байр М.Маралмаа / Дархан -Уул /
3-р байр Т.Оюун -Эрдэнэ / Чампионс клуб /
11-12 НАСНЫ АНГИЛАЛ ЭРЭГТЭЙ БАГ
1-р байр Ч.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Erd Mightness – ЧД
2-р байр Б.Билэгт дасгалжуулагчтай Билэгт ТТКлуб
3-р байр Д.Ганбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр – 1
3-р байр Говьсүмбэр – 2
11-12 НАСНЫ АНГИЛАЛ ЭРЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН ТӨРӨЛД
1-р байр О.Манлайбаяр / Билэгт ТТК /
2-р байр Т.Жамьяан / Чампионс клуб /
3-р байр П.Цолмон-Эрдэнэ / Говьсүмбэр аймаг /
3-р байр Э.Бат-Оргил / Билэгт ТТК /
11-12 ЭМЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД
1-р байр Говьсүмбэр аймаг
2-р байр Сонгинохайрхан клуб
3-р байр Erd Mightness – ЧД
3-р байр Чампионс клуб
11-12 ЭМЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН ТӨРӨЛД
1-р байр Э.Аялгуу / Говьсүмбэр аймаг /
2-р байр Ц.Цэцэгсүрэн / СХК /
3-р байр Г.Дөлгөөнмөрөн / Говьсүмбэр аймаг /
3-р байр Б.Анужин / Чампионс клуб /
13-15 НАСНЫ АНГИЛАЛ ЭМЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД
1-р байр 1-р байр Т.Энхтөр дасгалжуулагчтай Чампионс клуб
2-р байр Д.Ганбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг
3-р байр Балдорж дасгалжуулагчтай СХК
3-р байр А.Энхтөр дасгалжуулагчтай Ховд – 2
13-15 ЭМЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр С.Анхмаа / СХК /
2-р байр Б.Болор-Эгшиглэн / Erd Mightness – ЧД /
3-р байр О.Цэрэнханд / Говьсүмбэр аймаг /
3-р байр Т.Энхжин / Чампионс клуб
13-15 ЭРЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД
1-р байр Ч.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Erd Mightness – ЧД
2-р байр Б.Должинзуу дасгалжуулагчтай Зиникс клуб
3-р байр Т.Энхтөр дасгалжуулагчтай Чампионс клуб
3-р байр А.Энхтөр дасгалжуулагчтай Ховд аймаг
13-15 ЭРЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр А.Билгүүн / Өсөх зоос /
2-р байр Ө.Мөнх-Өлзий / Чампионс клуб /
3-р байр Б.Тарвачинбо / Erd Mightness – ЧД /
3-р байр Э.Халиунсайхан / Топ спин
16-18 ЭМЭГТЭЙ БАГИЙН ТОГЛОЛТ
1-р байр Ч.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Erd Mightness – ЧД
2-р байр Б.Билэгт дасгалжуулагчтай Билэгт ТТК
3-р байр Т.Энхтөр дасгалжуулагчтай Чампионс клуб
3-р байр А.Энхтөр дасгалжуулагчтай Ховд аймаг
16-18 НАСНЫ ЭРЭГТЭЙ БАГИЙН ТОГЛОЛТ
1-р байр Д.Ганбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг
2-р байр Д.Баянмөнх дасгалжуулагчтай Шинэ өнөөдөр сургууль
3-р байр Л.Баярмагнай дасгалжуулагчтай Топ спин клуб
3-р байр Баян-Өлгий аймаг
16-18 НАСНЫ ЭМЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр С.Бүрэнжаргал / Баянхонгор аймаг /
2-р байр М.Цэцэн / Чампионс клуб /
3-р байр Б.Индра / Erd Mightness – ЧД /
3-р байр У.Мөнхшүр / Билэгт ТТК /
16-18 НАСНЫ АНГИЛАЛ ЭРЭГТЭЙ НЭГ БҮРЧИЛСЭН
1-р байр М.Манлайжаргал / Шинэ өнөөдөр сургууль /
2-р байр Б.Дөлгөөн / Говьсүмбэр аймаг /
3-р байр О.Баттүвшин / Зиникс клуб /
3-р байр Б.Ганбилэг / Шинэ өнөөдөр сургууль
12-с доош холимог хос
1-р байр Говьсүмбэр
2-р байр Говьсүмбэр
2-р байр Ховд
Говьсүмбэр 13-дээш холимог хос
1-р байр Улаанбаатар
2-р байр Улаанбаатар
3-р байр Говьсүмбэр
Байгууллагын дүнгээр
1-р байр 18 медальтай 1-р байр Говьсүмбэр
2-р байр Улаанбаатар хотын Чампионс клуб
3-р байр Улаанбаатар М академи
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдад баяр хүргэн цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us