ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Сансар хайрхан ширээний теннисний клубын 15 жилийн ойг угтан 2024 оны Ширээний теннисний өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Говьсүмбэр аймагт 2024 оны 04 дүгээр сарын 1,2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 15 аймгийн нийт 28 байгууллага, клубын 350 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч О.Цогтбаатар, Монголын Ширээний теннисний холбооны Тэргүүлэгч гишүүн Ч.Чинбат, Монголын Ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, “Итгэлт санхүүгийн групп” ХХК-ний захирал Э.Ганбаатар, Олон улсын хэмжээний шүүгч Болд, Олон улсын хэмжээний шүүгч Д.Түмэн-Өлзий, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Наранбаатар, Говьсүмбэр аймгийн НБХ-ын дарга Т.Баясгалан, Хүүхэд хөгжил, гэр бүл хамгааллын газрын Ц.Оюунбилэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Ч.Сугармаа, Dream OASIS ХХК-ны захирал Ч.Болормаа, Говьсүмбэр аймгийн Сансархайрхан клубын тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо.
Нийт баг тамирчдад амжилт хүсье.
 
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us