ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТ, ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “9 байршилд 1200 айлын нийтийн орон сууц, 2 байршилд 50 айлын хаус хорооллын төсөл сонгон шалгаруулалт”-ыг 2024 оны 03 сарын 27-оос 04 сарын 10-ны өдрийн 15:00 цаг хүртэл төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.
Төслийн нээлт, танилцуулга 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, уулзалтанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Орлогч дарга Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Ус-Ду ОНӨААТҮГ, ГХБХБГ, БЗӨБЦТС ТӨХК ГСС, орон нутагт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, Барилга угсралт, зураг төсөл, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилгын материал үйлдвэрлэгчид нийт 30 аж ахуй нэгж оролцож, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Энэ үеэр инженерийн дэд бүтцэд хангагдах боломжийг төрийн зүгээс бодлогын түвшинд шийдвэрлэхээ аймгийн удирдлагууд илэрхийлсэн юм.
Мөн Улаанбаатар хотоос зорин ирсэн барилга угсралт, зураг төслийн компаниуд Төсөл сонгон шалгаруулалтын байршлуудтай газар дээр нь танилцлаа.
  

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us