ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ИДЭРЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Энэ онд Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойг угтан улс, бүсийн олон тэмцээн уралдаануудыг орон нутагтаа зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь Монголын волейболын холбооны идэрчүүдийн волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь оролцож, баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн охидын 6, хөвгүүдийн 10 баг өрсөлдөж байна. Шалгарсан баг тамирчид Дорнод аймагт зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.
       

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us