ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ЦАХИМД ХЭВШЬЕ” DIGITAL FIRST-D1 АРГА ХЭМЖЭЭ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэл технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр төр хувийн хэвшил хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа Цахимд хэвшье “DIJITAL FIRST-D1” арга хэмжээ Говьсүмбэр аймгаас эхэлж, нийт 500 орчим иргэдийг хамруулан 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээгээр:
-Төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт
-Ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт
-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид зориулсан сургалт
– Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч хувийн хэвшлүүд бүтээгдэхүүнээ танилцуулах Экспо
-Speed Date – Төрийн үйлчилгээг хамтдаа цахимжуулъя арга хэмжээ
-Аймаг, ЦХХХЯ, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ, Хувийн хэвшил зэрэг талууд арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Говьсүмбэр аймаг нь 21 аймгийн хэмжээнд цахимжилтын бэлэн байдлын үнэлгээгээр 6-р байр эзэлсэн. Цаашид дэд бүтэц, газарзүйн давуу тал, хотжилт, хүн амын суурьшлын нөхцөл байдалдаа тулгуурлан хүрсэн түвшнээ бэхжүүлж, илүү сайжруулж, Жишиг цахим аймаг болж хөгжих бүрэн бололцоотойг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us