ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭРЧҮҮДЭЭ МАЛЧИДДАА ТУСАЛЦГААЯ АЯН

2023 оны 11 дүгээр сараас хойш өвөлжилт хүндэрч, малчид цас зуднаар туйлдаж, цаг уурын хүнд үеийг даван туулж байна.
Аймгийн хэмжээнд 46.0 мянган толгой буюу нийт малын 10.2 хувь нь хорогдоод байна. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдэхээр байна. Энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахын тулд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, олон улсын байгууллагууд нэгдэн малчиддаа туслах аяныг өрнүүлж байна.
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аяны хүрээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Нийгмийн хариуцлагын хүрээнд “Говьсүмбэрчүүдээ малчиддаа тусалцгаая аян”-д нэгдэж Шивээ-Овоо ХХК 65 тонн нүүрс, Эйкүсора ХХК 2100 боодол өвс, Монэксал ХХК Баянтал суманд 10 сая төгрөг, Тревалимт ХХК Шивээговь суманд 5 сая төгрөг, НҮБ-ын Хүүхдийг Ивээх сангаас эмэгтэйчүүдийн 50 ширхэг багцын дэмжлэг үзүүллээ.
Мөн Хаврыг хохирол багатай даван туулах, эрсдэлийг бууруулах зорилгоор аймаг сумын нөөцөөс 587 сая төгрөгөөр 543.9 тонн өвс, 100 тонн тэжээлийг худалдан авч малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн багц үйлчилгээг хүргэх, цасанд боогдсон замыг нээх, цасанд дарагдсан өвөлжөөг цэвэрлэх, доройтсон малд мал эмнэлгийн тусламж үзүүлэх, зорилгоор Сүмбэр сумын хөдөөгийн 3 багийн 6 чиглэлд, Шивээговь, Баянтал сумдад тус бүр 1 чиглэлд 32 албан хаагч, 14 тээврийн хэрэгсэлтэйгээр мэргэжлийн баг томилгоожуулан ажиллуулахаар өнөөдөр замдаа гарч байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us