ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ДЗОУБ-ТАЙ ХАМТРАН ЗУДЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭД 68,250,000 ТӨГРӨГИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Манай аймагт он гарснаар 11 удаагийн цас оролтоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, мал идээшлэх боломжгүй болж, цагаан зудын цөхцөл байдал үүссэн тул Аймгийн Засаг дарга санал тавьж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын малчин өрхүүд болон хүүхэд рүү чиглэсэн “Дулаан өвөлжье” аяны хүрээнд 1 буюу түүнээс дээш хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 600-аас доош малтай, зудын эрсдэлд байгаа, Малчин өрхийн судалгааг гаргаж, Сүмбэр сумын 105, Баянтал сумын 32, Шивээговь сумын 13, нийт 150 малчин өрхөд тус бүрд 455,000 төгрөгийн буюу нийт 68,250,000 төгрөгийн бэлэн мөнгөний хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж, тусламжийн мөнгө 02 дугаар сарын 24-ний өдөр малчдын дансанд орсон байна.
Тус тусламжийн мөнгийг малчид өөрсдийн хүнсний хэрэгцээ болон малын өвс тэжээлд зарцуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us