2017 оны аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 11-ээс 09 дүгээр сарын 30-ны хооронд иргэн, ААНБ, төсөвт байгууллагуудын дунд зарлаад байна. Уралдааны шагналын сан 14 сая төгрөг бөгөөд уралдаанд идэхитэй оролцохыг уриалж байна.