ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр хуралдаан 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 14.30 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.

 

Хэлэлцэх асуудал

Гаргасан шийдвэр

1

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг хэлэлцэх тухай

2017 оны 04 сарын 06 – ны  өдөр  зохион байгуулсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц бүрдүүлэх шалгалтанд тэнцсэн 16 иргэнийг нөөцөд бүртгүүлж, нэр дэвшүүлэхээр саналыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

2

Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны мэргэшлийн шалгалт зохион байгуулах салбар комиссын даргаар Б.Сарантуяа, нарийн бичгийн даргаар М.Анхбаяр, гишүүдэд Н.Одонтуяа, Ц.Отгончимэг, Г.Төрболд, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны мэргэшлийн шалгалт зохион байгуулах комиссын даргаар Б.Ганбаяр, нарийн бичгийн даргаар С.Уранцэцэг, гишүүдэд Д.Магвансүрэн, Д.Мөнхзул, А.Мягмаржамц нарыг томилохоор шийдвэрлэв.

3

Баянтал сумын иргэн Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхцэцэг нарын  гомдлыг шалгасан дүгнэлтийг хэлэлцүүлэх

1.    Баянтал сумын иргэн Ч.Энхцэцэгийн ирүүлсэн гомдлыг хянан үзээд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Чулууны Энхцэцэг нь Засгийн Газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.5, 7.13.5, 7.13.7 дахь заалтыг тус тус зөрчиж, гүйлгээ хийхдээ байгууллагын баталгаат гарын үсэггүйгээр, байгууллагын тамга тэмдгээр гүйлгээ хийж, удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандсан, Засаг даргын Тамгын газрын дарга албан хаагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах дүгнэх журам”-ын 6.1-ийг зөрчсөн, Захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлийг бүрэн хангаагүй байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

2.    Баянтал сумын иргэн Д.Эрдэнэцэцэгийн ирүүлсэн гомдлыг хянан үзээд 2015 онд баталсан ажлын байрны тодорхойлолтонд ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хэсэгт Эрх зүйч болон бусад мэргэжил байхаар тусгасан байсныг 2017 онд шинэчлэн боловсруулж Эрх зүйч мэргэжил байхаар тусган өөрчилсөн нь тухайн ажлын байрны шаардлагыг хангаж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд нэр дэвшин томилогдсон Д.Эрдэнэцэцэгийг ажлын байрны тодорхойлолтонд тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, Засаг даргын захирамжийг эрх зүйн үндэслэл, утга найруулгын хувьд илтэд алдаатай төлөвлөдөг гэх боловч Тамгын газрын дарга гарын үсэг зурж батлагаажуулан эрх зүйн акт хүчин төгөлдөр болдог бөгөөд буруу эрх зүйн акт гаргасан тохиолдолд үр дагаварыг нь гарын үсэг зурсан эрх бүхий этгээд хариуцлагыг нь хүлээдэг тул тушаалд дурьдагдсаныг нотлох боломжгүй, Захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлийг бүрэн хангаагүй байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us