ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

ЖДҮХС-ААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 24- НИЙ ӨДРИЙН 08:30 ЦАГААС 02 ДУГААР САРЫН 23-НЫ  ӨДРИЙН 08:30 ЦАГ ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ТУРШ ЗӨВХӨН ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАХИМ ХАЯГ: WWW.SME.GOV.MN

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн).

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

Хүнсний үйлдвэр

-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах

-Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах

-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл

-Цэвэр усны үйлдвэрлэл

-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл

Газар тариалан

-Хүлэмжийн аж ахуй

-Хүнсний зоорь, агуулах

-Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл

-Агро ойн аж ахуй

-Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл

Мал аж ахуй

– Эрчимжсэн мал аж ахуй

– Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ

– Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл

Хөнгөн үйлдвэр

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Үйлчилгээ

– Ахуйн үйлчилгээний төв/3-аас дээш засвар, үйлчилгээ/

 

МЭДЭЭЛЭЛ, АВАХ ХАЯГ: Аймгийн ХХААГазар  

ХОЛБОО БАРИХ: 99025405,89184281 холбогдоно уу.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ДЭЭР ТӨСЛӨӨ ИРҮҮЛЖ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМРАГДАХ ЗЭЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ

  1. “ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ”-ИЙГ ОРОН НУТАГТ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 4,2 ТЭР БУМ ТӨГРӨГ ОЛГОНО. ТӨСЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31- НИЙ ӨДРИЙН 08:30 ЦАГААС 03 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН 08:30 ЦАГ ХҮРТЭЛ АВНА.

 ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 5 хувь (жилийн).

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Хөдөө аж ахуйн загвар хоршоо
  1. УЛСЫН ИХ ХУРЛЫН 36 ДУГААР ТОГТООЛООР БАТЛАГДСАН ЭХ ҮҮСВЭРЭЭР ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ЖИМС ЖИМСГЭНИЙ АЖ АХУЙ БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР 2,9 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО. ТӨСЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31- НИЙ ӨДРИЙН 08:30 ЦАГААС 03 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН 08:30 ЦАГ ХҮРТЭЛ АВНА.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа: 8 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 36 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Жимс, жимсгэний аж ахуй байгуулах /Тариалах жимсний төрөл: Алим, чавга, интоор, үхрийн нүд, гүзээлзгэнэ, зэрэг бага тархацтай жимс, жимсгэнэ/

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

ЖДҮХС-ААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ. ТӨСЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 24- НИЙ ӨДРИЙН 08:30 ЦАГААС 02 ДУГААР САРЫН 23-НЫ  ӨДРИЙН 08:30 ЦАГ ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ТУРШ ЗӨВХӨН ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА. ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАХИМ ХАЯГ: WWW.SME.GOV.MN

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа. Үүнд:

1.ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан .

ДАРААХ ТОХИОЛДОЛД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ  ЭРХЛЭГЧИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

  • Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
  • Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
  • Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
  • Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д заасан болон Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
  • Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
  • Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
  • Төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;
  • Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал  хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
  • Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол;
  • ЖДҮҮЭ-ээр бүртгүүлсэн боловч харилцан хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь 2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;
  • ЖДҮҮЭ нь нэг төслийг Сан болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад давхардуулан ирүүлсэн
  • ЖДҮҮЭ нь Сан болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгээс илүү төсөл ирүүлсэн

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЬ ТӨСӨЛД ДАРААХ МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАНА

1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

2.Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

4.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

  1. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

6.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

7.Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс.

  1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу ЖДҮЭ-ээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт.
  2. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтаны тоо, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тодорхойлолт.
  3. ШШГБ-ын тодорхойлолт
  4. Татварын хэмжээ, өр төлбөргүй тодорхойлолт12. Журмын 5.2.4-т заасан нотлох баримт /өөрийн хөрөнгийн 30%-иас дээш хувьйг нотлох бичиг баримт/
  5. Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл / бэлэн загвар/

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us