ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЯДАМЖАВЫН МИНЖҮҮРИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО.

Шаравын Насанбуянгийн нэрэмжит Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамжавын Минжүүрийн нэрэмжит болгох тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл Нэгдсэн эмнэлгийн удирдлага, салбарын алба хаагч, Минжүүр эмчийн гэр бүлийнхэнд гардуулж өглөө.
Яаралтай түргэн тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамжавын Минжүүрийн Нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Ариун-Эрдэнэ, салбарын албан хаагчид болон Я.Минжүүр агсаны гэр бүлийнхэн оролцлоо.
Энэ үеэр Диализ эмчилгээ нэвтрүүлсэнтэй холбогдуулан Эрчимт эмчилгээний өрөөг тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг Хүний гавьяат эмч Я.Минжүүр агсаны гэр бүлээс монитор-2, зүрхний бичлэгийн-1, Дебибарлятортой монитор-1, Аймгийн Засаг даргын Тамгын газраас Гишээрийн аппарат-1, Хийн оношлогооны аппарат-1, дуслын болон тарианы автомат шахуурга-1, яаралтай тусламжийн шүүгээ-1 хүлээлгэн өглөө.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн 2 өрөөг Аймгийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us