ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫГ ШУУРХАЙ ХУРАЛДУУЛАН АЙМАГ СУМЫН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХООР БОЛЛОО.

Аймгийн Засаг дарга Г.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг отроор явж буй малчин өрхүүдээр орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Аймгийн хэмжээнд 109 малчин өрхийн 94658 толгой мал отроор өвөлжиж байна. Малчдын зүгээс өрхийн түвшинд бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа тул өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малчдад цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэх талаар ажлын хэсэгт санал гаргасан юм.
📌2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Батсуурь аймгийн Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, дараах шийдвэрийг гаргалаа.Үүнд:
1.Аймаг, сумдын аюулгүй нөөцөөс малчин өрх бүрд 10 боодол өвс, 3 шуудай тэжээл буюу нийт 155,6 тн өвс, 58,3 тн тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэв. Дээрх ажлыг энэ 7 хоногт шуурхай зохион байгуулахыг Сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон.
2.Сумдын Засаг дарга нарт өвс тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх,
3.Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед хөдөө гэртээ туслах боломжийг олгохоор төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад цалинтай чөлөө олгох талаар судалж, яаралтай танилцуулахыг холбогдох байгууллагын дарга нарт тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us