ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой хамтран ажиллах санамж бичигт 2024.01.08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, М.Хатанзориг М.Хандармаа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, Говьсүмбэр аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд Орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс байртай болгох, өмгөөлөгчдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд хууль зүйн мэргэжлийн чанартай үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхэд хамгаалал баг, хяналтын хороотой хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчилд холбогдож буй хүүхдүүдэд болон хохирогч хүүхдийн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг өгөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us