ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ “ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ТӨВ”-ТЭЙ ДӨРӨВ ДЭХ АЙМАГ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг Нийслэл сум дүүргийн ИТХ-ын дэргэд Улсын Их Хурлыг сурталчлах төв байгуулж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Уг төвийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран байгууллаа.

 

Хууль тогтоомж сурталчлах төв нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.

Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.

Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үйл ажиллагааны нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон бусад албаны хүмүүс, өсвөрийн парламентын гишүүд, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж “Хууль сурталчлах төвийг” албан ёсоор нээлээ.

 

 

Говьсүмбэр аймаг нь Монгол Улсын төвийн бүсийн Зүүн өмнөд хэсэгт оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумтай тус тус хиллэдэг. Говьсүмбэр аймаг нь 18 орчим мянган хүн амтай ч хил залгадаг сумдын иргэд төрийн үйлчилгээг тус аймгаас авдаг онцлогтой. Иймд Хууль тогтоомж сурталчлах төвийг тус аймагт байгуулсан нь чухал ач холбогдолтой болохыг орон нутгийн удирдлагууд онцолж хэллээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 2022 оны 159 дүгээр зарлигийн дагуу шинээр байгуулагдаж байгаа “Хууль тогтоомж сурталчлах төв”-д Чингис хааны эш хөргийг заллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us