ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Цаг үеийн нөхцөл байдлаар аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа

Цаг үеийн нөхцөл байдлаар аймгийн онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэмжээнд чадлын дутагдалд орж, хоногийн аль ч цагт ачааллын хөнгөлөлт таслалт хийгдэж, болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Г.Батсуурь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслалт хийсэн тохиолдолд аваарын нөөц генератор ажиллуулах 1 дүгээр зэргийн хэрэглэгчдийн бэлэн байдлыг хангуулах үүрэг чиглэл өгч ажиллалаа. Үүнд:
1. Эрчим хүчний хязгаарлалт хийсэн тохиолдолд ажиллуулах генераторын бодит нөөцийг тодорхойлж шаардлагатай газруудад шилжүүлэн ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангах,
2. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагааг тасалдуулахгүй нөхцөлөөр хангаж ажиллах
3. Эрчим хүчний байгууллагуудад хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаж удирдлагаар хангаж ажиллах,
4. Байгууллагын дарга нар бэлтгэл бэлэн байдлаа хангаж мэдээллийг түргэн шуурхай солилцож хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах, иргэд, ААНБ-ууд эрчим хүчний бодит хэмнэлт хийх талаар мэдээллээр хангаж ажиллах
5. Мөн Сумдын Засаг дарга нарт малчдад цаг агаарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us