ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ –КОМЛАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг Говьсүмбэр аймагт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон 2 дугаар цэцэрлэгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг аймгийн Засаг дарга Г.Батсуурь хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг, Цахим хэвлэл мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т.Номинзул, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг нар оролцон, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, цаашид аймаг орон нутгаас эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, боловсролын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэн дараах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Үүнд:
1. Говьсүмбэр аймгийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн ерөнхий байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлах судалгааны ажил
2. Хүүхдийн шүд амны хөндийн үзлэг, оношилгоо
3. Монгол гэрийн бүтцийг өөрчлөхгүйгээр дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг нэмж суурилуулсан чипийн бүрдэлтэй халаалтын төхөөрөмжийг нэвтрүүлэх төсөл
  

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us