ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ , ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ”-ний хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй хамтран “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”-ыг зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь нийт төрийн албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтаар Удирдлагын академийн ахлах багш Д.Намхайдагва “Бодлого төлөвлөлтийн арга зүй”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт С.Нямбаяр “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам” болон аргачлал сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, сургалтад нийт 250 төрийн албан хаагч хамрагдав.
Мөн энэ үеэр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтаар ажиллах хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 10 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us