ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа.

📌Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хүрээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэтгэлцэх, багаар хамтран ажиллах ур чадварыг ахиулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
📌 Мэтгэлцээний тэмцээнд Эрүүл мэндийн газрын ЭБАТ/Эрх бүхий албан тушаалтан/ Д.Батчимэгээр ахлуулсан “Соёмбо” баг 1 дүгээр байранд, Цагдаагийн хэлтсийн ЭБАТ Д.Нэргүйгээр ахлуулсан “Шонхор” баг 2 дугаар байранд, Мал эмнэлгийн газрын ЭБАТ А.Алтангартаамаар ахлуулсан “Сүлд” баг 3 дугаар байранд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ЭБАТ Б.Гандуламаар ахлуулсан “Хөгжил” баг тусгай байранд шалгарсан байна.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us