ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Өвөл цагийн үзвэрийн нээлт

Боржигины түүхэн ГУРАМСАН дуулалт жүжгүүдийг үзэгч олонд хүргэхээр ажиллаж байна.
“Боржигин сэцэн” түүхэн дуулалт жүжиг
Уг дуулалт жүжиг нь Сэцэн вангийн хошууны үүслийг түүхэн талаас нь, сүр, хүч, дайн тулааныг харуулсан баатарлаг түүхэн дуулалт жүжиг юм. Энэхүү жүжгийг анх 2011 онд Дуу бүжгийн Боржигин чуулга нь тайзнаа туурвиж “Гэгээн муза-2012” наадмаас шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг тайзны зураачийн шагналуудыг тус тус хүртсэн, 2018 онд сэргээн туурьваж театр чуулгуудын улсын уралдаанаас шилдэг бүтээлийн “Гран при” шагналыг хүртсэн. 5 жилийн дараа дахин сэргээн тавигдаж байна.
“Бодончар сэцэн” түүхэн дуулалт жүжиг
Уг дуулалт жүжиг нь Боржигин овгийн гарал үүслийг харуулсан туулсийн шинжтэй түүхэн дуулалт жүжиг юм. 2009 онд анх Дуу бүжгийн Боржигин чуулга нь тайзнаа туурвиж байсан 2023 онд сэргээн тавьж үзэгчдийн хүртээл болгож байна.
“Сэцэн чин ван” түүхэн дуулалт жүжиг
2023 онд шинээр тавигдаж буй энэхүү дуулалт жүжиг нь Боржигин хошууны сүүлийн угсаа залгамжилсан засаг ноён тайж Гомбосүрэнгийн амьдрал түүхээс сэдэвчилсэн утга уянгийн түүхэн дуулалт жүжиг юм. Энэхүү жүжгийг шинээр туурвиснаар Боржигин чуулгын урын сан, Боржигины түүхийг үечлэн харуулсан гурамсан түүхэн бүтээлтэй болж буйгаар онцлогтой юм.
🔶 “Боржигин сэцэн ” дуулалт жүжгийн тасалбарыг https://www.ticket.mn/event/1868 захиалж аваарай.
🔷”Сэцэн чин ван” түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг https://www.ticket.mn/event/1869
🔶Бодончар сэцэн” түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг https://www.ticket.mn/event/1867 цахимаар авч үзэхийг урьж байна.
Эрхэм үзэгч таныг Боржигины түүхэн “ГУРАМСАН” дуулалт жүжгүүд үзэхийг урьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us