ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр нутгийн хүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Отгонбат “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдаан”-ы гран при шагналыг хүртлээ.

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААН”-д нийт 123 мэргэжлийн уран бүтээлч авьяас чадвараа сорин оролцсоноос УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат Мэргэжлийн дуучин төрөлд Нэгдүгээр байранд шалгарч, уралдааны шилдгийн шилдэг “Гран При” шагналыг хүртлээ.
УДБЭТ-ын Дуурийн гоцлол дуучин Эрдэнийн Отгонбат нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн ба С.Дүгэржавын нэрэмжит Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг төгссөн. 2008 онд “Опера” дээд сургуульд элсэн орж Ардын жүжигчин Б.Жавзандулам багшийн удирдлаган дор, 2009-2014 оны хооронд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр МУГЖ Ч.Туул багш нарын удирдлаган дор тус тус суралцан төгссөн. 2014 оноос УДБЭТ-т Найрал дууны ангид ажиллаж байгаад 2017 оноос Дуурийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн байна.
Түүний бүтээсэн_дүрүүд:
 Х.Билэгжаргал “Ламбагуайн нулимс” дуурийн Лодон Ж.Россини
 “Севилийн үсчин” дуурийн Фигаро Ж.Пуччини
“Чио Чио Сан” дуурийн Ямадори Ж.Верди
“Травиата”дуурийн Барон
Б.Шарав “Чингис хаан” дуурийн Хирэлтуг Л.Мөрдорж
”Шивээ Хиагт” дуурийн Гоо сийлэн
В.А.Моцарт “Увидаст Лимбэ” дуурийн 2-р сахиул Ж.Бизе
”Кармен” дуурийн Моралес болон Данкайро Б.Дамдинсүрэн
 “Учиртай гурван толгой ” дуурийн Худалдаачин, Л.Мөрдорж
”Хөхөө Намжил ” дуурийн Галдан Г.Доницетти
”Лучиа ди Ламмермур” дуурийн Энрико Ц.Нацагдорж
”үүлэн заяа” дуурийн Тэнүүн.2-р ард зэрэг Дэлхийн сонгодог болон үндэсний 10 гаруй дуурийн гол ба туслах дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлагаар бүтээсэн юм.
 Амжилт:
#2012_онд үндэсний болон сонгодог дуулаачийн уралдааны “Гран-при” шагнал
#2013_онд Монгол үндэстний дуун их наадам “2-р байр Болор Цом”
#2013_онд МУГЖ О.Ичинхорлоогийн уралдааны “Тусгай байр”
#2014_онд ОХУ-ын Толъяти хотод зохиогдсон ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны “Тэргүүн байр”
#2015_онд МУУГЗ Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо” Улсын уралдааны “Чинзоригийн нэрэмжит шагнал”
#2015_онд ОХУ-ын СССР АЖ-ын Линховойнагийн нэрэмжит ОУ-ын уралдааны “3-р байр”
#2016_онд МУ-ын Хөдөлмөрийн баатар “Чингис хаан одонт, Төрийн Соёрхолт, УГЗ нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит ОУ-ын II-р уралдааны “Дэд байр” #2018_онд МУ-ын Хөдөлмөрийн баатар “Чингис хаан одонт, Төрийн соёрхолт, УГЗ нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн Тал” Улсын уралдааны “Дэд Байр “
#2019_онд ОХУ-ын Улан-үдэ хотноо болсон “Байкал” ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны “Дэд Байр”
#2019_онд МУАЖ, Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн Ари романс дуулаачдын ОУ-ын V уралдааны МУГЖ Э.Амартүвшины”Нэрэмжит тусгай шагнал”
#2019_онд Итали Улсад “Bologna 2019” ОУ-ын уралдаан
#2019_онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Seoul competition” ОУ-ын уралдаан
#2019_онд БНЧех улсын Прага хотод зохион байгуулагдсан Placido Domingo-ын нэрэмжит Operalia 2019 дэлхийн уралдаануудад Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон шилдэг залуу уран бүтээлчдийн нэг юм 2023 оны Монгол улсын ардын жүжигчин А. Энхтайваны Олон Улсын анхдугаар уралдааны 2-р байр
#2023_онд Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн хоршоо шагналт урлагын гавьяат зүтгэлтэн Б. Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын болон үндэсний хөгжмийн олон улсын уралдааны Тэргүүн байр, Гран при шагналыг тус тус хүртээд байна.
Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байгаа авьяаслаг дуучиндаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье.
Урлагийн янжинлхам бурхан ивээх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us