ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боловсролын Ерөнхий хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хэлэлцүүлэг боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсролын үнэлгээний төв хамтран Говьсүмбэр аймгийн Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын байгууллагын багш ажилтнуудад Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хууль танилцуулах уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, БСШУСпортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, БШУЯамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Нарантуяа, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Янжинжав, Улсын Их Хурлын БСШУСпортын байнгын хорооны зөвлөх Лхагвасүрэн болон аймгийн боловсролын салбарын удирдах ажилтнууд, СӨБ, ЕБС, МБСБ-ын 250 багш, ажилтан оролцлоо.
Мөн энэ үеэр “Эх соёл -Их үндэс” хөтөлбөрийн багш нарыг компьютержуулах ажлын хүрээнд 200 ширхэг зөөврийн комьпютерийг хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн хэмжээнд багш нарын компьютерын хүртээмж бүрэн хангагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us