ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ”-ний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Я.Бямбаяр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, хариуцлага” сэдвээр, Судлаач, хууль зүйн ухааны доктор профессор С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа” сэдвээр, Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал “Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо” сэдвээр, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, нийт 200 албан хаагч хамрагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us