ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, ЦХХХ-ны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү нарын ахалсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдөр (2023.10.16) манай аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, ЗДТГ-ын Дарга Д.Содном, ТЗУХ-ийн Дарга Ц.Отгончимэг, Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон нар уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар аймгийн удирдлагууд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим аймаг-Говьсүмбэр” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ярилцлаа.
Цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн анхан шатанд буюу сум, багийн онцлог, бодит нөхцөлд тохируулахаас гадна салбар бүрт холбогдох яамдын дэмжлэг хэрэгтэй байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлж байв.
Говьсүмбэр аймгийн 3 сумын 9 баг интернэт сүлжээнд холбогдож, цахимаар төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.
Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд аймгийн хэмжээнд холбооны шилэн кабелийн хамгаалалтын 8 зурвас 179.43 га газрыг бүртгэн, хамгаалалтад авч, хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us