Говьсүмбэр аймаг болон Унгар улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд Унгар улсын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Унгар улсын элчин сайд Борбала Анна Обрущански, ЭСЯ-ны нарийн бичиг Тот Александра Кристина, ЭСЯ-ны Гадаад Худалдаа,Хамтын ажиллагааны зөвлөх Г.Энхтөр, аймгийн СУГ-ын дарга Б.Энхтөр, аймгийн Нийтийн номын сангийн дарга Н.Хишигдорж болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд Унгарын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын шүлгүүдийг Ерөнхий боловсролын лаборатори 5дугаар сургуулийн 9в ангийн А.Халиун, 9в ангийн сурагч Б.Пүрэвцолмон, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч О.Буянзаяа, 8а ангийн сурагч М.Шинэгэрэл, С.Дүгэржавын нэрэмжит Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9а анги сурагч Ц.Дөлгөөн нар уншиж сонирхуулан, Элчин сайд гарын бэлэн гардууллаа.
Унгарын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын “Эрх чөлөөний дууч Пэтөфи Шандор” шүлгийн номыг Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газрын дарга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баатарын Энхтөр орчуулсан юм.
Мөн Элчин сайдын яамны Гадаад Худалдаа, хамтын ажиллагааны зөвлөх Г.Энхтөр Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулав.










