ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Унгар улстай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн болон бусад эдийн засаг, нийгмийн салбарт хамтран ажиллах ажлыг эхлүүлж, Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гү, Бүгд найрамдах Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Обрушинский Борбала Анна нартай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Үүний үр дүнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монгол улсын Хөдөө аж ахуйн Их сургууль, БНСУ-ын Жонбүк их сургууль-Жоллабүг-ду мужтай Говьсүмбэр аймаг олон улс-бүс нутагт тэргүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Койка ОУБ-тай боловсрол, эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байгаа бол Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын Эль болон Чамчуван эмнэлгүүдтэй санамж бичиг байгуулан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, дадлагажуулан, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, иргэдийг нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Харин Бүгд найрамдах Унгар улстай соёлын болон боловсролын солилцоо, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us