ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ АЙМГИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 30 ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймгийн ахуйн үйлчилгээний салбарын 30 төлөөлтэй өглөөний уулзалт хийж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэлээ.
Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуй үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр арга хэмжээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар, Баянхонгор аймагт хими цэвэрлэгээ, гутлын үйлдвэр, засвар оёдол, үйлчилгээний газруудад туршлага судалсан ажлын тайлантай танилцаж, үр дүнг хэлэлцлээ.
Аймгийн 16 ахуй үйлчилгээ эрхлэгч, мэргэжилтэн Улаанбаатар хотод “SHOES LOVE” ХХК, СИ ЭС ЭЛ ХХК-ийн гутлын үйлдвэр, түүхий эд материалын үйлдвэр хими цэвэрлэгээ, Баянхонгор аймгийн үйлдвэржилт хөгжлийн корпорац ХХК зэрэг 4 аж ахуй нэгж байгууллага, ахуй үйлчилгээний төвүүдтэй 2023 оны 10 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд танилцсан юм.
Үүний үр дүнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн талаарх мэдээлэл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл, зээлийн бодлого шинээр гарсан хууль журам, Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид гутлын үйлдвэрлэлд нэвтрүүлж буй шинэ технологи, бараа материалын сонголтуудтай танилцсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us