ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БОРЖИГИН ӨВ СОЁЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Боржигин өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Боржигин өв соёл” нэгдсэн арга хэмжээг Чойрын Богд ууланд 2023 оны 10 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд зохион байгуулж, Боржигин морин хуур, уртын дуу эгшиглэн, боржигин шагайн тойрмын уухай түгэж, сүсэгтэн олон бурхан номын авшиг хүртлээ.
БОРЖИГИН ӨВ СОЁЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
1. Жанжин Чойрын Ганжуур эргэх ёслолын арга хэмжээ
17 дугаар жарны усан туулай жилийн намрын дунд сарын билигт сайн өдөр “Боржигин өв соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үндэсний соёл, уламжлалаа хүүхэд залуус, ард иргэддээ таниулах, нутгийн сүсэгтэн зон олноо хүндэтгэн бурхан номын авшиг түгээхээр өвөг дээдсээс уламжлан ирсэн Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хилийн дээсийг эргэж, “Янжив эргэх” уламжлалыг сэргээн, Чойрын Богд хайрхныхаа энгэрт “Жанжин Чойрын Ганжуур эргэх” ёслолыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Зүүн Жанжин Чойрын “Балдан-даш-гомалин хийд”, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, Баянхошууны хийд, Зүүн хүрээ Дашчойлон хийд, Хэнтий, Дундговь аймгийн лам хуврагууд, төрийн болон төрийн бус байгууллага, хуран цугласан нийт иргэддээ талархал илэрхийлье.
2. “Боржигин тойром-2023” шагайн харвааны тэмцээн
“Боржигин тойром-2023” шагайн харвааны тэмцээнд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотын 38 багийн нийт 400 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо. Тус харвааны хурууны харваанд:
1 байр Дорноговь аймгийн Б.Баттулга ахлагчтай номт даншиг баг
2 байр Дундговь аймгийн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Найман баг
3-р байр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хул шанд баг
Ахмадын нумт харваа:
1-р байр УБ хот А.Шийтэр ахлагчтай Алтан нутаг баг
2-р байр Дундговь аймаг Өндөршил сум Б.Баянмөнх ахлагчтай Их баян баг
3-р байр УБ хот Б.Ганбат ахлагчтай Их нарт баг тус тус шагналт байр эзэллээ.
3. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Цогбадрахыг алдаршуулах хүндэтгэл үзүүлэх “Боржигин морин хуур, уртын дуучдын уралдаан”
Боржигин морин хуур, уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, өсвөр залуу үеийнхэнд зааж сурталчлан таниулах зорилгоор Төв аймгийн Баян, Баянжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр зэрэг сумдуудын өсвөрийн уртын дууч, морин хуурчдын дунд “Монгол улсын гавъяат жүжигчин И.Цогбадрахын нэрэмжит “Боржигин морин хуур, Боржигин уртын дуучид”-н уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд 3 аймгийн 14 сумын 64 өвлөн уламжлагч, боржигин уртын дууч, боржигин морин хуурчид оролцож 1-р шатанд уртын дууны төрөлд 15 боржигин уртын дууч, морин хуурын төрөлд 11 морин хуурч шалгарсан ба уралдааны 2-р шат Чойрын Богд ууланд зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд Ардын жүжигчин Батсайхан, уртын дуучин Ардын жүжигчин Нэргүй, Үндэсний урлагийн их театрийн уртын дууч МУГЖ Түмэнжаргал, морин хуурч Дарханбаяр нар оролцож шүүн явууллаа.
Мөн удам залгасан морин хуурч, хөөмийч 2 ихэр дүү М.Алтанцоож, М.Мөнгөнцоож, МУГЖ Д.Нацагдаржийн удирдлаган дор 50 Боржигин морин хуурчид хөгжимдөж, Боржигин түрлэг уртын дууны холбооны 30 уртын дуучид ая дуугаа эгшиглүүллээ.
“Боржигин өв соёл” нэгдсэн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Боржигин өв музей, Дуу бүжгийн Боржигин чуулга, аймгийн Зүүний хүчний холбоо, аймгийн шагайн холбоо, Зүүн Жанжин Чойрын “Балдан-даш-гомалин хийд”, шашны байгууллага, лам хуврагууд, нийт төрийн болон төрийн бус байгууллага, соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагчид, иргэддээ талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us