ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЖАНЖИН ЧОЙРЫН ГАНЖУУР ЭРГЭХ ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

17 дугаар жарны усан туулай жилийн намрын дунд сарын билигт сайн өдөр /2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр/ “Боржигин өв соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үндэсний соёл, уламжлалаа хүүхэд залуус, ард иргэддээ таниулах, нутгийн сүсэгтэн зон олноо хүндэтгэн бурхан номын авшиг түгээхээр өвөг дээдсээс уламжлан ирсэн Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хилийн дээсийг эргэж, “Янжив эргэх” уламжлалыг сэргээн, Чойрын Богд хайрхныхаа энгэрт “Жанжин Чойрын Ганжуур эргэх” ёслолыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Зүүн Жанжин Чойрын “Балдан-даш-гомалин хийд”, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, Баянхошууны хийд, Зүүн хүрээ Дашчойлон хийд, Хэнтий, Дундговь аймгийн лам хуврагууд, төрийн болон төрийн бус байгууллага, хуран цугласан нийт иргэддээ талархал илэрхийлье.
Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд бурхан номын ариун үйлс үргэлж дэлгэрэн, байгаль дэлхий, нутаг орон минь бид бүгдийг үргэлж ивээж байхын ерөөл өргөе.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us