ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЧАДВАРЛАГ БАГШ УРАМШУУЛЛААР 65 БАГШ ШАГНАГДЛАА.

Дэлхийн багш нарын баярын 29 дэх, Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 102 жил, Монголын багш нарын баярын 57 дахь өдрийг тохиолдуулан багш нарын баярын хурал 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын болон Мэргэжлийн болон техникийн боловсролын нийт 268 багш оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оноос хэрэгжиж буй Чадварлаг багшийг урамшуулах журмын дагуу чадварлаг багш урамшууллаар ерөнхий боловсролын 63 багш, сургуулийн өмнөх боловсролын 2 багш тус тус шагнагдлаа.
Тус журам хэрэгжсэнээр багш нар ажлын байранд тасралтгүй хөгжиж, цахим болон танхимын хичээлийн цахим сан бүрдүүлж, агууллагын хоцрогдолгүй, хүүхэд бүрийг хөгжүүлж, сурлагын чанарт ахиц гарч, багш бүрийн ажлын үр дүн чанарт суурилсан урамшууллын тогтолцоог бий болгосон.
Монголын үр хойчид боловсрол олгох, үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа багш нар, боловсролын салбарын ажилтан албан хаагчдадаа Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын баярын 57 дахь өдрийн баярын мэнд хүргэе.
САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР МАРГААШИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭНЭ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us