ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Усанд сэлэлтийн шилдгүүд тодорлоо.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ын усанд сэлэлтийн тэмцээн 2017 оны 05 сарын 06-ны өдөр Усан спорт, сургалтын төвд боллоо. Тэмцээнд 18 багийн 70 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан 35-аас доош, 35-аас дээш, буухиа гэсэн таван ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй 35-аас доош насны ангилалд Шар арслан багийн тамирчин Б.Батмөнх, 35-аас дээш насны ангилалд Шонхор багийн тамирчин н.Түмэнбаяр, эмэгтэй 35-аас доош насны ангилалд Ганзам багийн тамирчин н.Энхчимэг, 35-аас дээш насны ангилалд Бизнес багийн тамирчин Х.Отгонжаргал нар тэргүүлсэн бол буухиа ангилалд Бизнес хөгжил баг түрүүллээ.

 

Эрэгтэй 35-аас доош насны ангилалд:

 

Тэргүүн байр: Шар арслан багийн тамирчин Б.Батмөнх 44.32 секундээр амжилтаар
Дэд байр: Бизнес хөгжил багийн тамирчин Б.Мөнгөншагай 53.77 секундын амжилтаар
Гутгаар байр: Политехник коллежийн тамирчин П.Мөнхцоож 56.98 секундын амжилтаар

 
Эрэгтэй 35-аас дээш насны ангилалд:

 

Тэргүүн байр: Шонхор багийн тамирчин н.Түмэнбаяр 22.11 секундээр амжилтаар
Дэд байр: Шингэн алт багийн тамирчин Ж.Насанбат 22.14 секундын амжилтаар
Гутгаар байр:Талын шонхор багийн тамирчин Д.Мөнх-Эрдэнэ 22.74 секундын амжилтаар

 
Эмэгтэй 35-аас доош насны ангилалд:

 

Тэргүүн: Ганзам багийн тамирчин Энхчимэг 1 минут 01.26 секундын амжилтаар
Дэд: Бизнес хөгжил багийн тамирчин Уянга 1 минут 02.65 секундын амжилтаар
Гутгаар: Политехник коллежийн тамирчин Б.Нарантуяа 1 минут 11.96 секундын амжилтаар

 

Эмэгтэй 35-аас дээш насны ангилалд:

 

Тэргүүн: Бизнес хөгжил багийн тамирчин Х.Отгонжаргал 45.01 секундын амжилтаар
Дэд: Шар арслан багийн тамирчин Л.Одонтуяа 51.56 секундын амжилтаар
Гутгаар: Шонхор багийн тамирчин Д.Энхтуул 53.32 секундын амжилтаар

 

Буухиа төрөлд

 

Тэргүүн байр: Бизнес хөгжил баг 2 минут 00.85 секундын амжилтаар
Дэд байр: Аврагч баг 2 минут 34.16 секундын амжилтаар
Гутгаар байр: Шонхор баг 2 минут 35.14 секундын амжилтаар

us-2017-05-09-06 us-2017-05-09-05 us-2017-05-09-04 us-2017-05-09-03 us-2017-05-09-02 us-2017-05-09-01

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us