ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ГОВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ 2023” ШИЛМЭЛ МАЛ-ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дотоод үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, түншлэгч, түүхий эд бэлтгэгчээ олоход туслах зорилгоор жил бүр уламжлал болгосон “Говийн бүсийн түншлэл 2023” арга хэмжээ Боржигин чуулгын гадна талбайд зохион байгуулагдаж байна.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн аж, ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, үзэсгэлэн худалдаанд үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзалт хийлээ.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 40 гаруй иргэн, аж ахуй нэгж сүү цагаан идээ, шинэ ургацын ногоо, гар урлал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
 
  

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us