ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Булган аймагт болсон Математикийн улсын олимпиадаас туршлага судаллаа.

Багш сурагчдын математик сэтгэлгээ, оюун ухааны болон сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх, олон улсын олимпиадад оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах зорилготой улсын математикийн 53 дугаар олимпиадыг Булган аймгийн Бугат сумын уугуул Монгол Улсын Гавъяат багш, математикийн ухааны доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит болгон зохион байгуулсан байна.
Тус олимпиадад аймаг, дүүргүүдэд явагдсан хоёрын давааны олимпиадаас эрх авсан багш, суралцагчид болон Улсын математикийн 52 дугаар олимпиадад эхний байруудад орсон багууд оролцож шилдгүүдээ тодруулжээ. Манай аймгаас оролцсон төлөөлөл Бага ангийн багшийн төрөлд Д.Нарангэрэл 6 дугаар байр, дунд ангийн багшийн төрөлд Г.Байгальмаа 25, 10 дугаар ангийн төрөлд Хонгорзул 26 байранд тус тус орсон байна.
Улсын математикийн 53 дугаар олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороо, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Шагдар багш” сан хамтран зохион байгуулж 21 аймаг 9 дүүргийн 42 баг оролцож оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Мөн манай аймгийн математик, физикийн багш нар тус олимпиадаас туршлага судаллаа.

20170504_090739  20170504_091238  20170504_092750  20170504_093800  20170504_094209

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us