ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УБТЗ ХНН-ийн харьяа Замын 3-р ангийн түүхт 70 жилийн ойн баяр боллоо.

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Замын 3-р ангийн түүхт 70 жилийн ойн баярын хурал 09 дүгээр сарын 08-ны өдөр боллоо. Баярын хуралд аймгийн удирдлагууд, салбарын удирдлагууд болон замын 3-р ангийн үе үеийн ажилтан албан хаагчид оролцлоо. Энэ үеэр албан хаагчдыг төрийн шагнал, салбарын болон орон нутгаар шагнав.

Улаанбаатар-Налайхын хооронд 1936 онд нарийн төмөр зам байгуулах тухай тогтоол гарч, 1937 оноос төмөр зам барих ажлыг эхлүүлж, манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм. УБТЗ-ын даргын тушаалаар 1953 онд Чойр хотод анх замын 3-р анги байгуулагдсан түүхтэй. Анхны шавыг тавьсан цагаас өнөөг хүртэл тасралтгүй хөгжин дэвшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа замын 3-р анги түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэлээ.

Түүхэн энэ хугацаанд Замын 3-р анги 13 хэсэг, Захиргаа удирдлагын хэлтэс, гүүр хоолойн бригад, засварын газар, 2 тасаг, нийт 372 ажилтан албан хаагчийн бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us