Сүмбэр сумын захиалгаар Найрамдал хотхонд “36 айлын орон сууцны барилга”-ын ажлыг “Осо констракшн” ХХК гүйцэтгэж байна. Уг барилга нь 1 дүгээр давхартаа 485м² бүхий үйлчилгээний талбайтай, 15 машины дулаан зогсоолтой. Нийт барилгын гүйцэтгэл 70 хувьтай, ханын дүүргэлтийн ажил 80 хувьтай хийгдэж байгаа бөгөөд 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь барилгын үйл явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.


