ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бүтээн байгуулалтын ажил 2000м3/хоног хүчин чадалтай ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж

Монгол улсын засгийн газар Польш улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих ажил үргэлжилж байна. Барилгын ажлыг “Growing value” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын нийт гүйцэтгэл 37 хувьтай үргэлжилж байна. Цэвэрлэх байгууламжийг 2024 оны 08 дугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
📌2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ажлын үйл явцтай газар дээр нь танилцан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, орон нутгаас инженер, техникийн ажилтан бэлтгэж, тогтвортой ажиллуулах, хуучирсан шугамыг шинээр солих ажлын төсвийг дараа оны төсөвт суулгуулахаар санал солилцлоо.
📌Цэвэрлэх байгууламж баригдсанаар Сүмбэр сумын 1750 айл өрх, 115 аж ахуйн нэгж, байгууллага холбогдож бохир усыг 98 хувь хүртэл цэвэрлэж, саарал усыг бүрэн ашиглах боломжтой болно.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us