ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бүтээн байгуулалтын ажил ✅дулааны станц

Говьсүмбэр аймагт 20 гкал/ц хүчин чадалтай дулаан эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах таван дэд төв, 7516 м дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулах ажил үргэлжилж байна. Барилгын ажлыг “Мон-Энержи консалт” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 онд үндсэн барилгын ажлыг битүүлэх, дэд станцын барилга, түлш дамжуулах байр, захиргаа удирдлагын барилгын суурин ажлууд хийгдсэн байна. Гүйцэтгэгч компани барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд барьж 2024 оны халаалтын улиралд хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн.
📌2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ажлын үйл явцтай газар дээр нь танилцан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, инженер, техникийн боловсон хүчин дутмаг байгаа тул сургалтын төлбөрийн дэмжлэг олгохоор боллоо.
📌Дулааны станц, дулаан дамжуулах төв байгуулснаар тухайн бүс нутгийн дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгож, агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us