“Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага Бор-өндөр 1 ОНХХ хамтран сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, Политехник Коллежийн нийт 254 багш нарын дунд “Багшийн ёс зүй, хариуцлага” сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгийг БСШУСЯ–ны Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн, ”Шинэ монгол” олон улсын сургуулийн захирал Б.Амартүвшин, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөвлөлт мониторингийн албаны дарга Р.Золзаяа нар явууллаа.