ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Хаврын бүх нийтээр мод тарих ажилд төрийн байгууллага, иргэн, ААНБ-д идэвхтэй оролцож, үр дүнг тайлагнах

Сумдын Засаг даргын Тамгын газар,

Бүх төрийн байгууллага

Мод тарих нүх бэлтгэх ажилд байгууллагууд оролцож аймгийн ЗДТГазар 67, МХГ  30, УБХ 15, ОНӨГазар 10 нүх ухаж бэлтгэсэн ба Шивээговь сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, УЦУОШГ, ХХҮГазар,  ОНӨГазар  модны захиалгаа хүргүүлсэн байна.

Сүмбэр сумын ЗДТГ – 5-р сургуулийн гадна талбайд “Бичил цэцэрлэг” байгуулах ажлын хүрээнд модны нүх бэлтгэх ажлыг 5-р сарын 01-нд эхлүүлэхээр бэлтгэж, 6 төрлийн 1000 суулгац авахаар захиалгаа хүргүүлсэн.

ОБГазар байгууллагынхаа гадна мод тарих бэлтгэл  хангасан.

Хэрэгжил-тийг тооцох хугацаа болоогүй
2 Архивын 90 жилийн ойг тохиолдуулан архивын зүүн бүсийн уулзалт Өмнөговь аймагт болох тул архивын тасагтай хамтарч ажиллах

Биеийн тамир, спортын газар, Боржигин чуулга,

Политехник коллеж

Архивын 90 жилийн ойг тохиолдуулан архивын зүүн бүсийн уулзалтанд оролцогчдод Политехник коллеж, Боржигин чуулга, БТСГазар нь унаа болон хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлж ажилласан. 100
3 Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд манай аймагт ажиллах тул холбоотой мэдээлэл мэдээллийг бэлтгэж, анхаарч ажиллах

Сүмбэр сумын Засаг дарга,

Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ирэхтэй холбогдуулан гадна орчны тохижилт болон мэдээ, мэдээллийн самбаруудыг шинэчлэх ажлыг хийж, бэлтгэл ажлыг хангаж ажилласан ба салбарын сайд П.Сэргэлэн ажлын багийн хамт манай аймагт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажиллалаа. Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2017 онд хэрэгжүүлж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх ажлууд, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан ба салбарын сайд улсын төсвийн хөрөнгөөр сум бүрт 1 худаг болон газар тариаланд 1 худаг, 2018 онд байгууллагын ажлын байрны барилгын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов. 100
4 Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, ОНХСангийн тайлан мэдээг ХОХБТХэлтэст ирүүлэх Сумдын Засаг дарга нарт

Шивээговь сумын ЗДТГ – 2017 онд ОНХСангаар 5 ажил, 2 бараа, 4 хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрэгжихээс одоогоор 2 ажил, 1 бараа, 3 хөтөлбөр хэрэгжиж байна.

Баянтал сумын ЗДТГ – 2017 онд ОНХСангаар 3 ажил, 3 бараа худалдан авах ажиллагаа хийгдэхээс одоогоор 3 ажил, 1 бараа худалдан авалт хийгдэж байна.

Сүмбэр сумын ЗДТГ – 2017 онд ОНХСангийн хөрөнгөөр 4 ажил хийгдэхээс 2 ажлын тендер шалгаруулалт явагдаж байна.

70
5 Биелэлтийн дундаж хувь 90,0

 

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us