Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, өрхийн тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад төсөл сонгон шалгаруулалтаар 46 ширхэг хүлэмж, 10 мөртэй үрлэгч , нэг мөртэй үрлэгчийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.
Энэ үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 4 тн төмсний үр, 3 төрлийн хүнсний ногооны үрсэлгээг үнэ төлбөргүйгээр нийт 50 иргэн аж ахуйн нэгжид олголоо.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор нэг мөртэй үрлэгчийг сумдын хөдөө аж ахуйн тасагт олгов.



















