Говьсүмбэр аймгийн шүтээн хайрхан Их Сансар уулын тахилгын зан үйлийн ёслолыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын сургуулийн 1954 оны төгсөгчид /Монгол Улсын гавьяат багш Л.Жагдагсүрэнгийн ангийн хамт олон болох Д.Төмөртогоо, Ч.Эрдэнэцогт, Г.Цэрэннадь, Ц.Бүтэмж, Д.Ичинхорлоо, А.Шовоохой, П.Чимэдцэрэн, Г.Сандаг, Л.Байгальмаа, С.Цагаан-Өвгөн/-тэй хамтран 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тахилгын зан үйлийн ёслолоор Сансар уулын тахилгын сан унших, Их насны морьдын уралдаан, хүүхдийн бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдаж, нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.
Сансар хайрханыг тахихдаа морь уралдуулан уулын лус савдагийг сэргээж, бөх барилдуулж уулын эзэн шар арслангийн хүч зоригийг бадраана хэмээн үздэг.































