Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-н хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратеги судалгааны хүрээлэнгээс аймгийн Засаг дарга Г.Батсууриар ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагууд, орон нутгийн өмчит газрууд болон бусад төрийн байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сургалт зохион байгууллаа.


