ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөгчдийн эрдмийн баяр боллоо.

Ерөнхий боловсролын сургуулиудын “ЭРДМИЙН БАЯР” 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлагч шилдэг 27 сурагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулан, цаашдын сурч боловсрох үйлсэд нь амжилт хүслээ. Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг нийт 199 сурагч төгсөж байна.
Нийт төгсөгчдөдөө аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, эх орныхоо ирээдүйг түүчээлэн явахыг хүсэн ерөөе.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us